Сансар огторгуйн судалгаанд өнгөрсөн 2014 он бол гайхалтай жил
байлаа. Европын сансрын агентлаг нисэж буй сүүлт од дээр судлаач робот
буулгасан. НАСА "Орион” гэх сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн.
Мөн адил одон орон судлалын салбарт ч гэсэн арвин ургацтай жил байсан.
Та бүхнийг огторгуйн аялалд урьж байна. Бидний сонгосон хамгийн
гайхалтай 29 зургыг сонирхоорой.
Хабл сансрын дурангаар авсан "NGC 2174″ оддын бөөгнөрөл
Асар
том хэмжээний наран дээрх дэлбэрэлт. 2014 оны 6 сарын 10, 11-нд
үргэлжилсэн нарны дэлбэрэлтээс хамгийн томыг нь НАСА-гийн "Сан динамикс”
дурангаар авсан байна.
Хабл
дурангаар авсан M83 галактик. Энэхүү галактик дэлхийгээс 15 сая гэрлийн
жилийн зайд оршдог. НАСА энэхүү зургыг 1 сард нийтэд дэлгэсэн байна.
Дэлхийн энгэрт гэрэлтэх хавирган сарны зургыг сансрын нисгэгч Ваката Койчи өөрийн твитертээ 2 сард оруулсан байна.
НАСА-гийн "Chandra X-ray Observatory” гэх дурангаар харагдах 23 сая гэрлийн жилийн алсад орших NGC 4258 галактик.
Олон улсын сансрын станцаас Александр Гастийн авсан "Солонгын өнгөтэй Аура” -ийн зураг.
Касини сансрын хөлгөөс 2014 оны 6 сарын 30-нд авсан Санчир гаригын бүслүүрийн зураг.
Энэ
зургыг олон улсын сансрын станцаас Райс Вайсмен 2014 оны 10 сарын 29-нд
авч твитертээ илгээсэн байна. "Өдөр бүр хялбар биш байлаа. Өчигдөр их
хүндхэн өдөр байлаа” гэж жиргэжээ.
Энэхүү нарны титмийн зургыг НАСА-гийн "Solar Dynamics Observatory” дурангаар авсан байна.
2014 оны 8 сарын 23-нд Кассини хөлгөөс улаан гэрлийн аппаратаар авсан Санчир гаригын зураг.
Америкийн
одон орон судлаач гэрэл зурагчин Рохелио Берналь Андре огторгуйн олон
обьектийг нэг дор авсан байна. Хэт шинэ одны ул мөр болох "Simias 1473″,
"Шатаж буй од” мананцар, IC 410 мананцар болон галактикийн мананцар
M36, M38 харагдаж байна.
Одон орон судлаач гэрэл зурагчин 2014 оны 12 сард Рик Стивинсоны нийтэлсэн SH2-199 мананцарын зураг.
Хабл дурангаар авсан манай галактикийг тойрон орших "Magellanic Stream” галактикын зураг.
Санчир гаригын шинэ өглөө. Кассини хөлгөөс 2014 оны 8 сарын 23-нд авсан зураг.
Дэлхийгээс 130 сая гэрлийн жилийн зайд орших NGC 2207 болон IC 2163 галактикийн зураг.
1979
оны 1-р сараас 2-р сарын хооронд НАСА-гийн "Voyager 1″ хөлөг Бархасбадь
гаригын хажуугаар өнгөрөхдөө авсан олон зуун зурагны нэг болох үүлсийн
зураг. НАСА хар цагаан 3 зургыг нийлүүлэн дахин сайжруулж 2014 онд
нийтэд дэлгэсэн байна.
2014 оны 9 сарын 10-нд авсан нарны дэлбэрэлтийн зураг
Энэ зурагт M82 галактикд орших хэт шинэ одны дэлбэрэлтийн ул мөр харагдана.
Дэлхийгээс 160 мянган гэрлийн жилийн зайд орших NGC 2070 мананцар.
Галактикийн мананцар NGC 2024 -ийн зураг. 1400 гэрлийн жилийн зайд оршдог.
Санчир гарагын дагуул сар "Tethys”-ийн зураг. Кассини хөлгөөс 2014 оны 7 сарын 14-нд авсан байна.
2014
оны 9 сарын 7-нд Пилея газардагч хөлгөөс Росетта хөлгийг авсан зураг.
"67P / Чурюмов-Герасименко” сүүлт одноос 50 км-ийн алсаас авсан байна.
Бархасбадь
гарагын нууцлаг бөгөөд мөсөөр хучигдсан сар болох Europa-ийн зураг.
НАСА-ийн Галилео хөлгөөс 1990 онд авсан зургыг дахин сайжруулсан байна.
Орион
галактикийн NGC2024 болон IC434 мананцарын зургыг Рожер Хатчинсоны 12
сард авсан байна. Энэ хоёр мананцар нь дэлхийгээс ойролцоогоор 900-аас
1500 гэрлийн жилийн зайд оршдог.
"67P / Чурюмов-Герасименко” сүүлт од. Росетта хөлгөөс авсан 2014 оны 8 сарын 3-нд авсан зураг.
1500
гэрлийн жилийн алсад орших оддын "Орион” мананцарын зураг. Энэхүү
гайхалтай зургыг "Spitzer Space Telescope” дурангын хэт улаан туяаны
өгөгдлийг ашиглан гаргасан байна.
НАСА-ийн
сансрын нисгэгч Рэйд Вайсмен энэ зургыг олон улсын сансрын станцаас авч
твитертээ нийтэлсэн байна. "Дэлхийгээс шаргалтах Сахарын цөлийн элс
огторгуйн гайхалтай дүр зургаас агуу харагдана” гэж жиргэж байжээ.
Олон
улсын сансрын станцаас авсан зургаа Александр Гаст 2014 оны 8 сарын
29-нд твитертээ оруулжээ. Тэрээр "Аураг нэвтлэн нисэх мэдрэмжийг үгээр
илэрхийлэх аргагүй, Зурвасаа хэрхэн эхлүүлэхээ ч мэдэхгүй нь” гэж
жиргэжээ.
Энэ
зургыг НАСА болон Европын сансрын агентлагын Хабл дурангаар авсан зураг
бөгөөд 2014 оны 7 сард нийтэд дэлгэн үзүүлжээ. Дэлхийн ойролцоо орших
NGC 1433 галактикийн зураг юм. Биднээс яг 32 сая гэрлийн жилийн алсад
оршино.