|
Видео

Шинэ мэдээ

“Номин”-гийнхон санхүүгийн луйварт гаршчээ

"Номин Холдинг”-ийн боссууд өнгөрсөн 2014 онд УИД ХК-ийг 28 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулжээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулж үзвэл "дэндүү сайн” үзүүлэлт аж. Жишээ нь, 2012 онд 650 сая, 2013 онд 850 саяын алдагдалтай ажиллаж байсан тус компани ийнхүү нэмэх рүүгээ орсон нь нэг бодлын сайшаалтай хэрэг мэт. Гэвч жилийн 28 сая төгрөгийн ашгийг сард хувааж үзвэл нэг сард ердөө 2,4 сая төгрөгийн ашиг олж байсан болж таарах гээд байна. УИД-ийн бүхий л ашигтай талбайг түрээслээд нэг сард 2,4 сая төгрөгийн цэвэр ашиг олдог гэхээр эрүүл саруул ухаантай хэн хүний санаанд багтахааргүй. 

 

Наад захын жишээ авч үзвэл, тус дэлгүүрийн нэг давхрын үүдний хэсэгт нэг м.кв талбайн түрээс сардаа 100 мянган төгрөг гэж тооцоход 24 метр.кв талбай түрээслэдэг гоо сайхны барааны лангууны нэг сарын түрээс нь 2,4 сая төгрөг болж байгаа юм. Улаанбаатар хотын А бүсэд байрладаг нийт 25 мянган м.кв талбай бүхий долоон давхар Их дэлгүүр ердөө иймхэн ашигтай ажилладаг гэхэд захын тэнэг хүн ч гэсэн гайхах нь тодорхой. 

 

УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 28-нд болжээ. Уг хурлын материалаас үзэхэд одоогоор 45 мянга орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй тус компаниас олгох ноогдол ашиг нь ердөө 620 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Энэ мөнгөөр юу авч болохыг эрхэм уншигч та сайн мэдэж байгаа биз. Ингээд бодохлээр "Номин Холдинг” компанийнхан өөрийн охин компанид УИД-ийг түрээслэсэн нэрээр ашиггүй ажиллаж байгаа нь цаагуураа хуулийн цоорхойг ашигласан санхүүгийн луйвар гэлтэй. Энэ бүхнийг 16 жилийн турш үйлдсэн гээд бодохоор "Номин”-гийнхон хэр зэрэг сэргэлэн болох нь харагдана. 

 

Тэдний эзэмшлийн том том бөөний дэлгүүрүүд борооны дараахь мөөг шиг хотын өнцөг булан бүрт баригдаж, тус компани цар хүрээгээ хэрхэн тэлж буй нь олны нүдэнд илхэн байна. Гэтэл тэдний түрээслэдэг УИД ХК нь ийнхүү ашиггүй ажиллаж байгаа нь инээдтэй хэрэг юм. 

 

Санхүүгийн зохицуулах хороо дээрх 45 мянган жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага билээ. Гэтэл тэд мөн л шалгаж байгаа гэхээс өөр юмгүй нүдэн балай, чихэн дүлий суусаар л байна. МАН-аас угшилтай УИХ-ын экс гишүүн А.Шагдарсүрэн болон түүний хүү Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр нар нь бүгд тус компанийн ТУЗ-ийн гишүүд юм. Ингээд бодохлээр УИД ямаршуухан аалзны торонд орсныг түвэггүйхэн ойлгож болох биз ээ. 

 

Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ер ажралгүй, ямар ч арга хэмжээ авалгүй суусаар байгаа нь харамсалтай. Үүнээс харахад, Монголд жинхэнэ залилангийн хэргийг хэрхэн үйлдэж болдгийг дээрх жишээ тодхон харуулна.

 

 

Эх сурвалж: www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler