|
Видео

Шинэ мэдээ

Хотын төвөөр зорчихдоо сард 40-50 мянган төгрөгийн татвар төлнө

 
Хотын төвөөр зорчихдоо сард 40-50 мянган төгрөгийн татвар төлнөУлаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр нэгэн журмын төслийг НИТХ-ын  тэргүүлэгчдэд өргөн барьжээ. Э.Бат-Үүлийн өргөн барьсан төсөлд  дурдсанаар Улаанбаатар хотын төв  замаар зорчсон машинтай иргэд сард 40-50 мянган төгрөгийн татварыг  хотын захиргаанд төлөх юм байна.

Ингэхдээ Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, "Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлдөг болох аж.

Улмаар төлбөр төлөөгүй жолоочийг 07.00-22.00  цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох бөгөөд энэхүү журам нь аймаг орон нутгийн  болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах ажээ.

Эл журмыг боловсруулах болсон шалтгаанаа Э.Бат-Үүл, "Агаарын бохирдол болон хотын төвийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах” хэмээн тодорхойлжээ. Хэрвээ түүний өргөн барьсан энэхүү журам батлагдвал жижиг тэрэг сардаа 50 мянгыг төв замаар зорчсоны төлбөр гэж төлөх бол ачааны машин 40 мянган төгрөгийн төлбөр төлөх аж.

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 13-нд болох бөгөөд уг хуралдаанаар Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан журмыг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler