Үндсэрхэг үзэлтнүүд гэж өөрсдийгөө нэрлэн эцэст нь үндэстнийхээ эрх ашгийн төлөө бус өөрсдийнхөө амин зуулгын төлөө эх орноо худалдахад ч бэлэн этгээдүүд нийгэмд бишгүй олон болсныг зарим иргэний нийгмийн байгууллагуудын жишээнээс харж болохоор байна. Уул ус газар шороогоо хамгаалж байна гэж чээжээ дэлсэн агсамнахдаа тэд хөрс бохирдуулсан, байгаль сүйдэлсэн жижиг компаниуд болоод ихэвчлэн өөдөөс нь үг хэлж чадахгүй хятад ажилчдыг дарамталдаг. Угтаа бол ашигт малтмал явуулах эрхийг компаниудад төрийг төлөөлсөн бүрэн эрх байгууллагаас олгодог.
Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд үүн дээр шантааж хийж эх орноо хамгаалах биш эсрэгээр худалдаж идэх аргаа олоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Хятад компаниудыг очиж дарамтлах, буу зэвсгээр сүрдүүлсэн, ажилчдыг нь зодсон гээд иргэний нийгмийн байгууллагуудын гаргасан авир 2006 хүчээ авсан байдаг.
Тэгвэл тэдний шантааж өнөөг хүртэл үргэлжилж байгаа бололтой. Энэ сарын 21-ны өдөр Босоо хөх Монгол бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүд
болох Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар согтуурсан үедээ хятад иргэдийг шантаажилж мөнгө нэхсэн байна. Тэд Налайхад байрлах тоосгоны үйлдвэр, барилга зэргүүдэд
ажилладаг хятад ажилчдаас мөнгө нэхэн дарамталжээ.
Тэд согтуугаар Налайх
дүүрэгт ажиллаж байсан хятад ажилчдыг дарамталж мөнгө төгрөг шаардсан
бөгөөд энэ асуудлаасаа болж саатуулагдаад байгаа аж.
Тэдэнд Налайх
дүүргийн цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхэлсэн
бөгөөд саатуулаад байгааг эх сурвалж мэдээллээ.
Дашрамд
хэлэхэд, удирдах зөвлөлийн уг хоёр гишүүн нь Хан-Уул дүүргийн цагдаагийн
хэлтэст мөн л мөнгө шантаажилж, бусдыг дарамталсан хэргээр шалгагдаж
байгаа аж.
Уг хэрэг нь шийдвэрлэгдээгүй явж байхад дахин ийм хэрэг үйлдэж ийн саатуулагдаад байгаа гэнэ.
Монголд олон
тооны, янз бүрийн бүлгэмүүд бий. Тэдгээрийн үйл ажиллагаа, үйлдэл нь
хэнээс ч хараат бус аятай байдаг. Тиймээс ч монголд ажиллаж амьдрахаар
ирсэн гадны иргэд тэдний гар хөлд өртөх нь их. Тэгвэл энэ бүхэн сүүлийн
үед ил хэлбэрт шилжиж, улам даамжираад байна уу гэх хардлага нийгэмд бий
болоод байна.