![]() |
ЖИЙПЭЭ ЖИЖИГРҮҮЛЭЭЧ, Ж.ЭРДЭНЭБАТ САЙД АА
Шийдлийн Засгийн газрынхныг 19 толгойтой атгаалжин хар мангас гэлтэй.
Ганц биетэй ч олон толгойтой, оюун санаа нь хуваагдмал тэдэнд итгэж
болох эсэх нь эргэлзээтэй. Ямартаа л Сангийн сайд энэ галт тэргэнд
суусан эсэхийг шалгаж тогтоох шаардлага ч цухалзах шиг. Эдийн засгийн
хүндрэлииг даван туулахын тулд хоёр нам хамтарсан. Улмаар төлөвлөгөө
боловсруулж, төөлөөд ч болов хүндрэлээс гарахаар зуттэж буй. Засгийн
газрын даваа гарагийн хуралдаанаар эдийн засгийн хүндрэлээс гарах
нарийвчилсан төлөвлөгөөг баталж, энд тусгагдсан зорилт, арга хэмжээг
шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов.
Улмаар төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар улирал тутам
Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад
даалгасан юм.
Тэгвэл мань сайд нэн тэргүүнд Ерөнхий сайдын
өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулга хийвэл зохистой бус уу. Тэгвэл
жийп машинаа хураалгах ажиллагаанд Сангийн яам хамгийн хойрго хандаж
буй. Тодруулбал,Ж.Эрдэнэбат сайдын мэдлийн хүрээнд 112 жийп бий
гэнэ. Төрийн өмчийн хорооны судалгаагаар нэг автомашин жилд дунджаар
3889 литр шатахуун зарцуулдаг бөгөөд гаражийн зардалд 3.6 тэрбум,
шатахууны зардалд 16.3, сэлбэг хэрэгслэлийн зардалд тав, жолоочийн
цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргадгийг
тогтоосон байдаг. Энэ дүнгээр нь авч үзвэл Сангийн яам жилд 435.568 литр
шатахуун зарцуулдаг байх нь. Нэг машины шатахууны дундаж зардалд 3.3
сая төгрөг гэвэл 369.6 сая төгрөг зарлагадаж буй юм. Харин шатахуун бага
зарцуулдаг машиныг хэрэглээнд нэвтрүүлснээр чамлахааргүй хэмнэлт гаргаж
болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Харамсалтай нь, Сангийн сайд энэ
хэмнэлтийг төдийлөн ойшоохгүй байгаа бололтой. Ямартаа л Төрийн өмчийн
хорооноос Замын цагдаагийн газартай хамтран "хураах ажиллагаа"
өрнүүлэхээр зэхэж байх вэ дээ. Үүний эхлэлийг Сангийн яам хэмээн онцолж
буй ч одоогоор халдаж зүрхлэхгүй байгаа талаар эх сурвалж тодотгов.
АН-ынхны нуун дарагдуулсан олон тоог илчилсэн гавьяагаараа Д.Эрдэнэбат сайд олны эчнээ танил болоод буй. Шинэ гутал өмсчихөөд гайхуулах гэж байгаа хүүхэд шиг АН-ынхны өмнөөс тайлбар хийлээ гэх шүүмжлэлийг намынхнаасаа сонсдог байсан мань эр 100 хоногийн хугацаанд "томоожжээ". Хэр барагтай ам нээхээ больж, үг унагахдаа хармын сэтгэлээр ханддаг болсон гэнэ лээ. Шинэхэн сайд ийн төрөл арилжсан бол тус яамны 100 хоногийн хугацаан дахь хөрөнгийг шилэн данснаас нь тольдлоо. Оны эхэнд тус яам таван сая төгрөгөөс дээш ямар ч орлого, зарлагын гүйлгээ хийгээгүй бололтой юм. Харин хоёрдугаар сард сувгийн түрээсийн төлбөрт 129.958.700 төгрөгийг "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК болон "Исатком"-руу шилжүүлжээ. Мөн гуравдугаар сард 58.872.110 төгрөгийг зарлагадсан байна. Сувгийн түрээс гэдэг нь санхүүгийн мэдээллийн сүлжээний төлбөр аж.
Үүнийгээ бүх аймаг, дүүрэг болон 300 гаруй сумдад санхүүгийн онлайн сүлжээ байдагтай холбон тайлбарлав. Мөн АХБ-ны гишүүдийн хувьцааны төлберт 122.939.129.0 сая төгрөг шилжүүлсэн байна.
Хачирхалтай нь сайдын Японы айлчлалын буцаалт гэж 10.955.290 төгрөг орлого хэлбэрээр оржээ. Гэсэн хэдий ч гуравдугаар сард сайд болон хамт явах хоёр хүний тийзний үнэ болох 8.730.800 төгрөгийг буцааж тушаагаагүй байх юм. Сайдын айлчлал хойшилсон тул зардал нь дансанд буцаагдсан атал тийзний мөнгө хаашаа алга болсон талаар холбогдох хүнээс тодруулахад "Тийзний үнэ нь дараагийн айлчлалд хэрэглэгдэх учир буцаагаагүй" гэв. Зардал нь хэрэглэгдэхгүй, тийз нь хэрэглэгдэх байсан бололтой юм.
Улсын сангийн авдрын түлхүүрийг атгагч үе үеийн сайд нар хэмнэлт гэдгийг төдийлөн мэддэггүй этгээдүүд байсан гэхэд хилсдэхгүй. 2011-2013 онд нийт 197 ширхэг сууддын автомашиныг 20.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Уг суудлын автомашинууд 100 км гүйлтэд 15-31 литр шатахуун зарцуулдаг, нэг бүрийн үнэ нь 52.1-354.5 сая төгрөг.
Төрийн албаны сүүлийн гурван жилд худалдан авсан машины нэг бүрийн үнэ дунджаар 83 сая төгрөг. Үүнээс дээш үнэтэй авто машин 61 ширхгийг худалдан авснаас зөвхөн 2013 онд 29-ийг авчээ. Үүнээс Сангийн яам 2011 онд 338.6 сая, 2012 онд 683.0 сая төгрөгийг автомашин худаддан авахад зарцуулсан байна. Жишээ нь, Сангийн яам "Nissan patrol" маркийн автомашиныг 115 сая төгрөгөөр худалдан авсан тухай аудитын дүгнэлтэд бий.
Түүнчлэн 2013 оны аудитаар 556.661.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах 16 албан шаардлагыг Н.Алтанхуягт хүргүүлснээс 479.467.9 сая төгрөгийн 10 албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, 77.193.5 сая төгрөгтэй холбоотой зургаан албан шаардлагыг хэрэгжүүлээгүй аж. Тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дамжуулан зээлдүүлсэн зээлийн 38.950.5 сая төгрөгийн авлагыг бүртгэлд тусгаагүй аж. Төслийн зээлийг Засгийн газрын дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлагаар бүртгэсэн 9.046.3 сая төгрөгийн зөрчлийг арилгаагүй.
"Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл" төслийн 9.276.8 сая төгрөгийн зээлийн гэрээг Мэдээлэл, шуудан харилцаа, холбооны технологийн газартай эцэслэн байгуулаагүй гэх мэт. Мөн "Анод" банкны авлага барагдуулах тухай 1.560.3 сая төгрөг, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй 280.552.3 сая төгрөгийн өглөгийн 273.883.8 сая төгрөгийг баталгаажуулж, үлдэх 6.668.5 сая төгрөгийн өрийг баталгаажуулаагүй. Орон нутгийн орлогын улсын төсөвт төвлөрүүлээгүй 6.507.6 сая төгрөгөөс 2.300.0 сая төгрөгийг төвлөрүүлж, биелэлт 35.3 хувийн хэрэгжилттэй, 4.207.6 сая төгрөгийг төвлөрүүлээгүй.
Түүнчлэн
Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлаар нөхөн санхүүжилтийг
бүртгэсэн 7.483.5 сая төгрөгийн анхан шатны баримтыг бүрдүүлээгүйг
аудитынхан тодотгосон байдаг. Улмаар Сангийн сайд Ч.Улаанд санхүүгийн
тайлангийн бараа материалын үлдэгдэл өсч байгаад дүн шинжилгээ хийж,
төсвийн ерөнхийлөн захирагчдаас их хэмжээгээр нөөцөлсөн бараа материалын
үлдэгдлийг нэр төрлөөр нь гаргуулж, тухайн байгууллагын төсвийн
хэрэгцээг тооцоолох асуудлыг журамлахыг сануулжээ. Мөн орон нутагт
тусгай шилжүүлгээр шилжсэн байгууллагуудын өмч хөрөнгийн асуудлыг
холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх. Гадаадын зээл,
тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайлагнал,
үндсэн хөрөнгө, ханшийн өөрчлөлтийн бүртгэлд холбогдох хууль, журам
зааврыг мөрдөж ажиллахад тавих хяналтыг сайжруулахыг ч зөвлөсөн байдаг
аж. Гэтэл...
Л.НИНЖСЭМЖИД тоймч
