| |
Видео
Шинэ мэдээ
А320 онгоцны хоёр дахь хар хайрцгийг олжээ
Испани улсаас Герман улсыг зорьж явсан А320 онгоц осолдож 150
гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон. Онгоцны хар хайрцагны
мэдээллээр бол онгоцны туслах нисгэгч санаатайгаар онгоцыг сүйрүүлсэн
гэдэг нь тогтоогдоод байгаа. Шинжээчийн багийнхан ослын газарт ажиллаж
онгоцны хоёр дахь хар хайрцгийг олсон байна. Хоёр дахь хар хайрцагны
бичлэгээр туслах нисгэгч Любицыг онгоцыг осолдуулсан гэдэг нь бүрэн
батлагджээ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хар хайрцагны
бичлэгийг бүрэн сэргээх үйл явцыг хийж байгаа гэсэн байна.