| |
Germanwings-нийн нисгэгч сэтгэцийн өвчтэй байсныг тогтоожээ
Тэгвэл онгоцны хоёрдугаар нисгэгч Андреас Любицийн гэрт цагдаа нар нэгжлэг хийх явцад түүнтэй холбоотой ноцтой баримтууд олдсон байна. Олдсон баримтууд түүнийг онгоцны ослын гол шалтгаан байсан гэдгийг улам бүр баталж өгч байна.
Хамгийн сүүлийн баримтаар Андреас Любиц нь сэтгэцийн өөрчлөлттэй байсан бөгөөд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэд хэдэн удаа хандаж, сэтгэлзүйчээр курс эмчилгээ хийлгэдэг байсныг тогтоожээ.
Түүний сүүлчийн нислэг болох гуравдугаар сарын 24-ны өдөр эмч нь түүнийг ажилдаа явалгүй амрахыг зөвлөсөн байж. Гэтэл Андреас Любиц эмчийн магадлагааг урсан байхыг гэрээс нь олжээ. Андреас Любиц сэтгэцийн өөрчлөлтийн улмаас эмчлүүлж буй гэдгээ ажлынхандаа мэдэгдвэл ажилгүй болох тул хэлээгүй байж магадгүй гэнэ.
Харин Андреас Любицийн онгоц сүйрүүлж, 150 хүний амийг бүрэлгэсэн нь алан хядах бүлэглэлтэй ямар нэгэн хамаарал байхгүйн зэрэгцээ гэрээслэл маягийн зүйл огт бичиж үлдээгээгүй байна.