Тэгвэл эрлийн багийнхан онгоц сүйрсэн газраас гар утас олсон байна. Дээрх олдсон утсанд онгоц осолдохоос өмнө болсон яриа болон бичлэг олджээ. Бичлэгт онгоц хөөрснөөс 35 орчим минутын дараа онгоц огцом доошилж, нисгэгчийн бүхээгийн гадна байсан ахмад нисгэгч хаалгаа онгойлгохыг шаардан хашхирч байсан аж. Ахмад нисгэгчийг "Хаалгаа онгойлго” гэж хашхирч байх үед бүхээгт байсан хоёрдугаар нисгэгч юу ч хэлээгүй чимээгүй байсан байна. Нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурт түгшүүрийн дохио дуугарч хэд хэдэн хэлээр "Бурхан минь” гэж хашхирах зорчигчдын дуу бичигдсэн байна. Үүний дараа буюу хоёр минут өнгөрснөөс хойш онгоцны баруун жигүүр ууланд цохигдон, хугарах чимээ сонсогджээ. Харин удалгүй онгоцны кабин огцом хөдлөн, хүмүүсийн хашхираан нам гүм болсон гэнэ. Энэ бичлэгийг хэн хийсэн нь тодорхойгүй байгаа аж.
Германы мөрдөн шалгах албаныхан нисгэгчийн бүхээгийн дуу хураагч хар хайрцгийн мэдээлэл, бусад баримт нотолгоонд үндэслэн хоёрдугаар нисгэгч Андреас Любитц онгоцыг санаатайгаар сөнөөснийг тогтоогоод байгаа юм.
150 зорчигчтой "Airbus 320” онгоцонд дунд сургуулийн 16 сурагч зорчиж явснаас гадна найман сартай нярай хүүхэд байжээ.
WWW.NEW.MN