| |
Видео
Шинэ мэдээ
Байгаль орчинд 1.014.876.323 төгрөгийн хохирол учруулсан сумдын засаг дарга нарыг шүүнэ
Ховд аймгийн "Цэцэг” сумын Засаг дарга Д.Цогбадрах, "Алтай” сумын Засаг
дарга Р.Бадамцэцэг нар нь 2014 оны 06 дугаар сарын эхээр Ховд аймгийн
"Цэцэг” сумын нутаг дэвсгэрт орших"Мянган
Угалзат нурууны” тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газрын
"Цагаан эрэг” нэртэй газарт дураараа аашилж хуулиар тогтоосон журмыг
зөрчин хууль бусаар ашигт малтмал /вольфром/ олборлох үйл ажиллагаанд
иргэдийг оролцуулан,
улмаар тэднээс төлбөр хураамж авч, байгаль орчинд
1.014.876.323 /нэг тэрбум арван дөрвөн сая найман зуун далан зургаан
мянга гурван зуун хорин гурван/ төгрөгний буюу "онц их хэмжээ”-ний
хохирол учруулсан гэмт хэрэгт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх
газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс
мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.Энэ
хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж
Монгол
Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2, 236
дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг
Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүллээ.Мөн
сумдын засаг дарга нар дээрхи байдлаар хууль бус үйл ажиллагаа
явуулахгүй байх, холбогдох хууль журмыг мөрдөн ажиллах, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг сурталчилах,
орон нутгийн Байгаль орчин, ойн ангийн эрх бүхий мэргэжилтэн, албан
тушаалтан, улсын байцаагч нар "Байгаль хамгаалах журмын эсрэг” гэмт
хэргийг таслан зогсоох талаар тодорхой ажил хийх шаардлагатай байгааг
харгалзан үзэж Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд Дүүргийн
хоёрдугаар прокурорын газраас прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн
байна.