![]() |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний машин руу дайрчээ
Испанийн
"Реал”-ын хөгжөөн дэмжигчид тус баг гол өрсөлдөгч "Барселон”-д 2:1-ээр
хожигдсон тоглолтын дараа багийнхаа довтлогч, дэлхийн хамгийн үнэтэй
хөлбөмбөгчин Гарет Бэйлийн машин руу дайрсан тухай "АS” агентлаг
мэдээлжээ. "Реал” баг Английн "Тоттенхэм”-ээс урьд өмнө үзэгдээгүй их
мөнгө буюу100 сая еврогоор худалдан авсан Гарет Бэйл өөрийн "Бентли”
машинд суун стадионоос гарах үед хилэгнэсэн хөгжөөн дэмжигчид гэнэт
дайран зогсоохыг оролдсон ч алдарт хөлбөмбөгчин эсэн мэнд зугтаж чаджээ.
Тэрээр 2013 оноос "Реал”-д хүчин зүтгэж байгаа бөгөөд 52 тоглолтод оролцон 27 гоол оруулаад байгаа юм. Испанийн АШТ-д одоо "Реал” "Барселон”-оос дөрвөн оноогоор дутуу хоёрт яваа билээ.
Б.САНСАР /ЗУУНЫ МЭДЭЭ/
