| |
Видео
Шинэ мэдээ
Марио Гётцегийн пүүз хоёр сая еврогийн үнэ хүрчээ
Б.САНСАР
Өнгөрсөн зун Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийн аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод ХБНГУ-ын шигшээ баг болон Мюнхений "Байерн”-ы довтлогч Марио Гётцегийн талбай дээр өмсч гаран Аргентины хаалганд ялалтын гоол оруулсан пүүз дуудлага худалдаагаар хоёр сая еврогоор борлогдсон тухай "Бильд” сонин мэдээллээ.
Алдарт хөлбөмбөгчин сэтгүүлчдэд ярихдаа, "Миний пүүз ийм өндөр үнэ хүрнэ гэж зүүдэлж ч явсангүй. Үнэхээр гайхалтай. Учир нь бүх мөнгийг би хүнд өвчтэй хүүхдүүдэд тусалдаг ”Ein Herz fьr Kinder” ("Хүүхдүүдэд зориулах зүрх”) буяны санд шилжүүлэх” гэжээ.
Пүүзийг үнэ цохин худалдан авсан хүн одоогоор нэрээ нууцалж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn