| |
Монголын Сайтын Холбоо 30 сайтаар бүл нэмлээ
Монголын Сайтын Холбоо өнгөрсөн сард ээлжит нэгдсэн II чуулганаа амжилттай зохион байгуулж, дүрмээ шинэчлэн, УЗ-ийн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан.
Холбооны Ерөнхийлөгчөөр Хархүүгийн Мандахбаяр, Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөрwww.bolod.mn сайтын захирал Б.Мөнхдөл, Ерөнхий Нарийн бичгийн даргаар www.ugluu.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, www.ontslokh.mn сайтын захирал Ж.Жаргалсайхан, www.mnb.mn сайтын захирал Э.Болортулга, www.caak.mn сайтын захирал А.Ариунгэрэл, www.dorgio.mn захирал Э.Батхүү, www.emegteichuud.mnсайтын захирал Х.Уянга нарыг тус тус Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Монголын Сайтын Холбоо ТББ нь Монголын вэб сайтууд болон вэб сайт эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүдийнхээ бизнесийн боломж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөгжлийг дэмжих, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт ажиллаж хууль эрх зүй, ёс зүйн стандартыг хангах, дэлхийн хөгжил, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах түүчээ болох явдлыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Тус холбоо нь 140 гаруй сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын хамгийн ууган байгууллага юм.
Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд Монголын Сайтын Холбоонд шинээр элсэх хүсэлтээ гаргасан 30 сайтыг эгнээндээ элсүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө.
- 24tsag.mn
- todmagnai.mn
- ssport.mn
- orloo.info
- arslan.mn
- gonews.mn
- ohid.mn
- huvguud.mn
- garag.mn
- gereg.mn
- buukhia.mn
- montoday.mn
- oronsuuts.com
- chuham.mn
- itools.mn
- mongolcom.mn
- anagaah.mn
- nambus.mn
- tsooshine.mn
- newzar.mn
- viva.mn
- newsday.mn
- organicmongol.mn
- day.mn
- ulstor.mn
- comment.mn
- tusch.mn
- nudaldam.mn
- nutag.mn
- tentsver.mn
Тус арга хэмжээний үеэр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ: "Монголын цахим сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, цахим сэтгүүлч мэргэжилтэй боловсон хүчнийг анх удаа бэлтгэн гаргах ажлыг бид санаачлан хэрэгжүүлж эхлээд байна” гэж онцлон тэмдэглэсэн нь шинээр холбоонд элссэн гишүүн сайтуудын талархлыг хүлээж байлаа.