| |
ХҮНИЙ НӨӨЦ, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН ТҮНШЛЭГЧ ТАЛУУДЫН ХУРАЛ-ҮЗЭСГЭЛЭН
Монголын хүний нөөцийн менежментийн холбооны санаачлагаар Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгуулж буй HR-2014 Conference & Expo буюу ХҮНИЙ НӨӨЦ, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН ТҮНШЛЭГЧ ТАЛУУДЫН ХУРАЛ-ҮЗЭСГЭЛЭН нь 2014 оны 12 сарын 4-нд Хөдөлмөрийн төв биржийн байранд боллоо. Тус хуралдаанд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 50 гаруй байгууллагын 80 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Байгууллагын хүний нөөц нь өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, мэдээллээс хоцрохгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхсанаар хүний нөөцийн зөв бодлогыг хэрэгжүүлж байгууллагадаа маш өндөр ашиг авчирна. Шинэ мэдлэг мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Хүний хөгжил-Хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж буй HR-2014 Conference & Expo буюу ХҮНИЙ НӨӨЦ, ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН ТҮНШЛЭГЧ ТАЛУУДЫН ХУРАЛ-ҮЗЭСГЭЛЭН нь хөдөлмөр, боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, бизнесийн салбар гээд хамгийн өргөн хүрээг хамруулж байгаагаараа онцлог юм.
Тус арга хэмжээ нь
·Төрөөс баримталж буй хүний нөөцийн бодлого, өнөөгийн байдал
·Төр хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтран ажиллах боломж
·Ажлын байран дах Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ
·Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх практик
·Хүний нөөцийн үндсэн функцууд
·Хүний нөөцийн үйл ажиллагааг дэмждэг бусад байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, өргөжүүлэх
·Амжилттай ажиллаж буй компаниудын туршлага судлах боломж олгож байгаагаараа хүний нөөцийн захирал, менежер, мэргэжилтнүүдэд ач холбогдолтой байгаа юм.