| |
Видео
Шинэ мэдээ
ИЗНН дүрмэндээ өөрчлөлт оруулжээ
Өнгөрсөн сарын 31-нд хуралдсан ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэн баталжээ.
2012 оны нэгдүгээр сард Иргэний Зориг нам Монголын Ногоон намыг эгнээндээ нэгтгэн их хурлаа зарлан хуралдуулж намын нэрийг Иргэний Зориг-Ногоон нам хэмээн өөрчлөн, жендерийн тэгш байдлыг хангасан 3 даргатай байх, намын гишүүнээс гадна намын дэмжигч гишүүн гэсэн нэр томьёоллыг анх удаа намын дүрмэндээ оруулсан нь улс төрийн ажиглагч, судлаачид, жирийн иргэдээс ихээхэн дэмжлэг авсан юм. Энэ удаад намын дүрмээ сайжруулсан 20 орчим нэмэлт өөрчлөлтийг хийсэн байна.