|
Видео

Шинэ мэдээ

Бугатын гангийн 70 жилийн хөгжил түүх/Нэг/

Бугатын гангийн үйлдвэр нь Хятадын ӨМӨЗО-ы Бугат хотод байршдаг.Бугатын гангийн үйлдвэрийн 70 жилийн хөгжлийн түүх бол технологийн дэвшлийн түүх юм.

БНХАУ-д баригдсан анхны гурван том гангийн компанийн нэг болох Бугат ган нь Хятад улсад том диаметртэй оёдолгүй ган хоолой үйлдвэрлэдэггүй байсан түүхийг эцэслүүлсэн.Хятад улсын 60кг/м рельс, 75кг/м рельс үйлдвэрлэдэг анхдагч үйлдвэр болсон.Ниобиумын газрын ховор элементийн метр тутамд 75 кг төмөр зам хийж бүтээв.Далайн төвшнөөс дээш хамгийн өндөрт өргөгдсөн төмөр зам болох Хөх нуур Төвөдийн төмөр замын нийт төмөр замын гуравны хоёр хувийг нь уг компани үйлдвэрлэсэн ажээ.Бугатын гангийн газрын ховор элементийн бүтээгдэхүүнийг "Чан Жэн" цуврал хөөргөх пуужин, "Шэньжөү" цуврал сансрын хөлөг, "Хятадын сарыг судлах төсөл" зэрэг үндэсний томоохон төслүүдэд мөн ашигладаг билээ.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Бугатын ган нь ашигт малтмалын боловсруулалт, коксжих, ган хайлуулах технологийн судалгаандаа асар их хамжилтад хүрч, газрын ховор элементийн байнгын соронзон материал, ховор металлын хөнгөн хайлш, соронзон хайлш зэрэг дэвшилтэт салбарт дэлхийд тэргүүлэх түвшинд ахисан түвшинд хүрсэн.

Бугатын гангийн хамгийн анхны домен зуух нь тухайн үед Хятадын хамгийн том домен зуух байсан бөгөөд тэр нь бүх хүмүүсийн анхаарлыг татсан байв.Гэсэн хэдий ч 1-р домен зуух ашиглалтад орсны дараа удалгүй асуудалтай тулгарснаар гангийн чанар чансаанд нөлөө болсон байна.

Техникийн ажилтнууд шалгасны дараа төмрийн хүдрийн түүхий эдэд асуудал гарсан гэдгийг олж мэдсэн байжээ.Бугат гангийн үйлдвэрлэсэн төмрийн хүдрийн түүхий эдийг Баян-Овооноос авдаг бөгөөд Баян-Овоо уурхай нь дэлхийд ховор полиметалл симбиотик уурхай юм.Фтор ихээр агуулсан хүдэр нь зууханд их хэмжээний хохирол учруулдаг ба хүдэрт шүлтлэг металлын нөлөөгөөр ч үйлдвэрлэлд их саад учруулдаг.

Бугат гангийн 2000 гаруй техникийн ажилтан, тэр дундаа Аньшань ган, Шөүган ХХК-ийн дэмжлэгтэй техникч нар техникийн асуудал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд төрөл бүрийн шинж чанартай 169 шинэ материалыг ашиглан туршилт хийсэн байна.Эцэст нь хүчилд тэсвэртэй, исэлдэлтийн эсрэг, дулаан дамжуулалт болон бусад шинж чанаруудтай гурван шинэ материалыг амжилттай тохируулж, эдгээр шинэ материалаар хийсэн агааржуулалтын нүх, шаарын нүхний эвдрэлийг эрс багасгаж, ашиглалтын хугацааг өмнөхтэй харьцуулахад 11 дахин өсгөсөн байна.

Мөн энэхүү технологиороо Бугатын ган 1978 онд шинжлэх ухаан, техникийн ажилтнууд 9 эрдэм шинжилгээний ололт амжилтаараа Хятадын үндэсний шинжлэх ухаан, технологийн хурлын хүндэт үнэмлэхээр шагнагджээ.Дараагийн арван жилд Бугат ган энэхүү асуудлыг бүрэн даван туулж, хайлуулах түүхийн “гайхамшиг”-ийг бий болгожээ.Флокуляцийн ашигт малтмалын баяжуулалтын технологийн судалгаанд шинэ нээлт хийж, үндэсний шинэ бүтээлийн шагналын тэргүүн байрыг хүртлээ.Газрын ховор элемент боловсруулах Н205-ийг хийж, газрын ховор элементийн боловсруулалтын асуудал шийдэгджээ.Баян-Овоогийн ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах судалгаа, газрын ховор элемент, ниобий, скандиум, флюорит, калигаар баялаг шифер болон бусад нөөцийг иж бүрэн нөхөн сэргээхэд анхаарч, үр дүнтэй үр дүнд хүрсэн.

Бугат гангийн 70 жилийн хөгжлийн түүхэнд техникийн мэргэжилтнүүд өөрсдийн гараар ган мэт бат бэх гайхамшгийг бүтээсэн юм.Мөн Шинжлэх ухаан, технологийг "үндсэн бүтээмжийн хүч" болгохыг чухалд үзэн,Хятадын аж үйлдвэрийн гүрэн болох хүсэл мөрөөдөлд өөрийн хувь нэмрээ оруулсан байна.

 

 

Зохиогч: ГАО ХҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: ӨМӨС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler