|
Видео

Шинэ мэдээ

17 настай Т.Ариунзаяа Токиогийн их дуулгаас хүрэл медаль авлаа

17 настай Т.Ариунзаяа Токиогийн их дуулгаас хүрэл медаль авлаа

 

#Жүдо таван жүдоч хүрэл медалийн төлөө барилдсанаас нэг л медалийн тавцанд зогсов.

Жүдо бөхийн 2024 оны сүүлчийн том тэмцээн, Токиогийн их дуулга үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэй -57 кг жинд Тэрбишийн Ариунзаяа хүрэл медаль авлаа.

17 настай тэрээр Казахстаны Дана Абдирова, Оросын Ирина Зуева нарыг ялж шөвгийн наймд шалгарсан бөгөөд Японы Мэгүми Фүчидад ялагдаж дагахаар болсон юм.

Улмаар дагахад Бразилын Жессика Лима, Японы Момо Тамаоки нарыг ялж хүрэл медалийн тавцанд зогслоо.

Токиогийн их дуулгад Монголын 19 тамирчин оролцож буйгаас өнөөдөр таван тамирчин хүрэл медалийн төлөө барилдаж нэг нь ийнхүү медаль авав.

Эрэгтэй -60 кг жинд Казырбекийн Ёолк, -66 кг жинд Ёндонпэрэнлэйн Басхүү, эмэгтэй -48 кг жинд Жамсрангийн Анударь, -52 кг жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар 5-р байр эзэлсэн.

Маргааш таван хүнд жинд монголын зургаан бөх барилдана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler