|
Видео

Шинэ мэдээ

Гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50, том хүний 20 хувийг буцаан олгоно

Гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50, том хүний 20 хувийг буцаан олгоно

 

Манай улсад эмчлэгдэх боломжгүй хүнд өвчнийг иргэд гадаадын улсад оронд эмчлүүлдэг. Тодруулбал, манай улсад эмчилдэггүй 25 нэр төрлийн өвчин байдаг бөгөөд эдгээр өвчнийг гадаад улсад эмчлүүлэгсдэд Эрүүл мэндийг дэмжих сангаас нийт эмчилгээний зардлын таван хувийг буцааж олгодог билээ. Гадаад улсад өвчнөө эмчлүүлэх өргөдөл гаргаж байгаа иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг байна. Түүнчлэн нийт өргөдлийн 42 хувь нь хүүхдийн өвчлөлтэй холбоотой байдаг юм байна. Жил бүр гадаадад эмчлүүлэх хүсэлтэй 250-300 иргэн өргөдлөө салбар хариуцсан яаманд өгдөг аж.

Гадаад эмчлүүлж буй нийт өвчитний 42 хувь нь хүүхдүүд байна

Тэгвэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гадаад улс оронд эмчлүүлж байгаа иргэдэд олгодог эмчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, тус хуулийн өөрчлөлтөөр гадаад улсад эмчлүүлэх хүүхдийн эмчилгээний зардлын 50, том хүнд 20 хувийг эргүүлэн олгодог болох юм.

Энэ онд Эрүүл мэндийг дэмжих санд улсын төсвөөс 2-3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин ирэх жил Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг тусгажээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдаад ирсэн иргэдэд олгож байгаа зардлынх нь хэмжээг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тодруулбал, хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцааж олгохоор төсөл боловсруулж урьдчилсан тооцоо, судалгааг хийж байгаа. Энэ хууль батлагдвал Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална гэдгийг салбарын сайд хариултдаа тодотгохын зэрэгцээ 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаадад эмчлүүлсэн зардлын нэхэмжлэл ирүүлсэн байдаг. Үүний таван хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлсөн” гэлээ.

Мөн тус хуулийн өөрчлөлтөөр амьгүй донор болсон хүнд НДШ төлсөн, эсэхээс үл хамааран оршуулгын зардал олгодог байх өөрчлөлтийг тусгажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler