|
Видео

Шинэ мэдээ

Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудал яригдах нь цаг хугацааны явдал болжээ

Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудал яригдах нь цаг хугацааны явдал болжээ

 

2022 оны 12-р сарын 13-нд АТГ нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон 17 хүний улс төрд нөлөө бүхий этгээдийн нэрийг зарлаж байлаа. Эдгээрийн 7 нь УИХ-ын гишүүн байв.
 
Гэвч АТГ-ын ажлын хэсэг уг хэргийг шалгах явцад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд Т.Аюурсайхан ба түүний зөвлөх, туслахууд холбогдож, улмаар мөрдөн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд түүнийг гэмт буруутай гэж дүгнэж болохуйц нөхцөл байдал үүссэн тул Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлсэн байна. Энэ тохиолдолд Улсын Ерөнхий Прокуророос Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг УИХ-д хүргүүлэх нь цаг хугацааны л асуудал болсон гэж ойлгож болох юм.
 
Б.Нацаг
https://www.sonin.mn/news/crime/135751

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler