|
Видео

Шинэ мэдээ

Хятадын хотуудад хөл хөдөлгөөн ихэсчээ

Хятадын хотуудад хөл хөдөлгөөн ихэсчээ

 

Цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэм өөрчлөгдсөнтэй холбоотойгоор БНХАУ-ын Бээжин, Шанхай зэрэг хотод амны хаалт зүүж ажилдаа явж буй хүмүүс метронд пиг дүүрч, хотуудын гол замд машин түгжирч, нийтийн тээврийн хөдөлгөөн ихэсч байна” гэж Ройтерс агентлаг саяхан тэмдэглэжээ.
 
сонин mn
Омикрон хувилбарын өвчин үүсгэх чадвар буурсан, вакцинжуулалт түгээмэл болсон хийгээд цар тахлыг сэргийлэн хянах туршлага хуримтлагдсан нөхцөл байдлын улмаас Хятад улс цар тахлыг сэргийлэн хянах "20 зүйл”, "Шинэ 10 зүйл”-ийн сайжруулсан бодлого гэгчийг гарган, КОВИД-19 вирусийн халдварлалд "B ангилалын A зэрэглэлийн хяналт” хэрэгжүүлж байсныг "B ангиллын B зэрэглэлийн хяналт” болгож зохицуулах арга хэмжээг боловсруулж, гол чиглэлийг халдварлалтыг сэргийлэн хянахад тавих байсныг эмчилгээ болгосон юм.  Америкийн CNBC суваг 12-р сарын 26-нд "Байду”-гийн статистикаас иш татан мэдээлэхдээ, тус долоо хоногийн даваа гаригийн өглөөний оргил үеэр Бээжингийн замын хөдөлгөөний ачаалал  өмнөх долоо хоногоос 90 шахам хувиар нэмэгдэж, "ноцтой түгжрэх” хэмжээнд хүрэв гэсэн байна.
 
сонин mn
Ройтерс агентлаг саяхан аялал жуулчлалын "Ctrip” компанийн тайлангаас эш татан, шинэ оны амралтын үеэр Хятад улсын дотоодын аялал жуулчлах урьдчилсан захиалга ноднингийн мөн үеэс 34 хувиар нэмэгдэж, "жуулчдын хамгийн илүү сонирхож буй 10 том хотуудад Шанхай, Бээжин, Чэндү, Ханжөү болон Сань-Я багтсан байна” гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler