|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Хятадын Коммунист Намын XX их хурлын тайлан дахь ”өндөр давтамжтай үгс” юуг харуулж байна вэ?

Хятадын Коммунист Намын XX их хурлын тайлан дахь ”өндөр давтамжтай үгс” юуг харуулж байна вэ?

 

Ирэх 5 жилд Хятадын хөгжлийн чиглэлийг удирдсан чухал баримт бичгийн хувьд Хятадын Коммунист Намын XX их хурлын баталсан ерөнхий тайланд анхаарах ямар санаанууд байна вэ? Энэ талаар тайланд хамгийн олон удаа гардаг үгсийг нэгтгэснээр учрыг нь ойлгож болно.

         XX их хурлын тайланд хамгийн олон удаа гардаг үгсийн нэг нь "Ард түмэн", тухайлбал" Улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон", "Ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавихыг баримтлах ёстой", "ХКН ард түмнээ удирдан улс орноо байгуулж, улс орноо хамгаалан, ард түмнийхээ төлөө үйлчилж байдаг"... "Ард түмэн" гэдэг үг энэ тайланд нийт 177 удаа гарч байна. Энэ үг нь хамгийн өндөр давтамжтай үг бөгөөд энэ үгийн олон тооны тохиолдлоор гарсан нь ирэх таван жилд ХКН-ын засаглал “Ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих"-ыг баримтлан, ард түмний эрх ашгийг жинхэнэ ёсоор эрэлхийлж, ард түмэнд жинхэнэ ёсоор үйлчлэх нь Хятадын Коммунист Намын янз бүрийн бодлогоор явагдана гэдгийг харуулж байна.

        XX их хурлын тайланд маш олон удаа гардаг өөр нэг үг бол "инновац" бөгөөд "инновац" нь бүхэл бүтэн тайланд 54 удаа гардаг. Инновацын чиглэлийн хөгжил нь Хятадын ирээдүйн хөгжлийн нэг шинж чанар болсон гэж хэлж болно. Мэдээж, Хятадын хөгжлийн шинэчлэл болон бусад улс орнуудын дурдсан "инновац" хоёрын хооронд тодорхой ялгаа бий, Хятадын инноваци нь "зөв инновацийг хадгалах" гэсэн тодотголтой бөгөөд үүнд "Зөв" гэдэг нь Хятадын Коммунист Намаас бий болгосон хятадын онцлогтой социализмын онолын тогтолцоог практикт баримтлах, өөрөөр хэлбэл Хятадын Коммунист Намын мөн чанар, зорилго, үзэл санаа, итгэл үнэмшил, анхны зорилгыг гуйвуулалгүй баримтлах, харин инновац нь дээрх "Зөв" байлгах үндсэн дээр "шинэчлэл" юм.

        "Ард түмэн", "инновац" гэсэн хоёр үг байнга гардаг нь Хятадын ирээдүйн хөгжил "Зөв", "инновац"-д хөтлөгдөж, "бүх зүйл ард түмний төлөө" чиглэсэн болохыг харуулж байна. Хятадууд ихэвчлэн "цаг үетэйгээ хөл нийлүүлэн явах" тухай ярьдаг, орчин үеийн Хятадын хөгжлийн энэ шинж чанарыг хүлээн зөвшөөрч, Хятадын Засгийн газрын олон арга хэмжээг эргэн харвал, олон төөрөгдөл, будлиан аяндаа шийдэгдэх болно.

 

Зохиогч: Жян Хун
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн: 38

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler