|  | | 
			Видео
		
		
				Шинэ мэдээ
			
			Монголын эмэгтэй баг "ДЭЛХИЙН ЦОМ"-оос хүрэл медаль хүртлээ
АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө. Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.
 
.jpg)
.jpg)
.jpg)
 
		
 
     
     
     
     
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
 
     
     
     
    