|
Видео

Шинэ мэдээ

Ө.Батзул Красноярскт хүрэл медаль хүртжээ

Ө.Батзул Красноярскт хүрэл медаль хүртжээ

Чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилийн нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 17-19-нд ОХУ-ын Красноярск хотод болж шилдгүүдээ шалгарууллаа.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-д үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Красноярскт 1/8 шигшээд нутаг нэгт Б.Намхайг 7:0-ээр, шөвгийн наймд Хойд Осетийн Георгий Гогаевыг 14:8-аар тус тус ялсан ч хагас шигшээд Чечений Тамерлан Расуевт 1:9-өөр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Асадулла Ибрагимовыг 7:2-оор ялснаар медалийн тавцанд зогсов.

Манай ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, спортын мастер Ч.Алтангэрэл 97 кг-д, залуу тамирчин М.Тэмүүжин 70 кг-д тус тус хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.

Красноярск хотод ирэх хоногт эхлэх Иван Ярыгиний нэрэмжит Гран при-д зодоглох Оросын эрэгтэй тамирчдыг сонгосон уг тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчид  энэ сарын 24-27-нд тус хотод болох дэлхийн чансааны оноо олгох Гран прид зодоглоно.

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler