|
Видео

Шинэ мэдээ

Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

 


ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр/01.17/ Красноярск хотод эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүдээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Тодруулбал, 68 кг-ын жинд 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа алт, 53 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга, ОУХМ Б.Халиунаа, 59 кг-д спортын мастер Н.Энхтуяа нар мөнгө, 55 кг-д спортын мастер Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.

Б.ОД

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler