| |
Видео
Шинэ мэдээ
“Бишрэлт”, “Улаанбаатар” их дэлгүүр 10-70 хувь хуурамч Sale зарлав
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас "Бишрэлт”, "Улаанбаатар” их дэлгүүр 10-70 хувь хямдарсныг шалгахад 50 хувиас дээш хямдраагүй, хуучин үнэ байхгүй зөвхөн хямдарсан үнийг бичсэн байсныг илрүүлсэн. Иймд томоохон их дэлгүүрүүдэд тус газраас сануулга өгсөөр байтал хуурамч хямдрал, урамшуулал, бонус гээчийг өрсөн байж зарласаар байна. Саяхан нэгэн томоохон брэндийг худалдаалдаг дэлгүүр гаднаа 50-70 хувь хямдарсан хэмээх сүржин зар тавьсан байлаа. Монголчуудын сайн мэдэх брэнд учраас урьд нь хэд хэдэн удаа орж үйлчлүүлж байсан юм. Харамсалтай нь хямдрал нэртэй "хуурамчхан” баярлуулалт болохыг шошго дээрх үнийг хараад мэдсэн юм. Иргэдийг юм мэдэхгүй, мартамхай хэмээн боддог юм уу, хуучин зарж байсан үнээ хямдралтай хэмээн улаан шошго наасан байв. Урьд нь тус дэлгүүрийн өмд 69 мянган төгрөгний үнэтэй зарагддаг гэдгийг мэдээгүй байсан хэрэглэгч "Пөөх бараг 100 мянгаас 60 мянган болтлоо хямдарсан байна” хэмээн хууртах нь лавтай. Харин эл хямдрал нь хуурамч гэдгийг мэдсэн хүмүүсийн хувьд хэрэглэгчдээ хэтэрхий доромжилсон хэрэг боллоо хэмээн эгдүүцэл төрсөн юм. Бусад хүмүүс хэрхэснийг снийг мэдэхгүй. Ингээд том, жижиг дэлгүүрүүд хуурамч хямдрал зарлаж, харин монголчууд үүнд нь хууртдаг аж. Монголын худалдаа эрхлэгчдийн ядмагхан маркетинг, бүр тодорхой хэлбэл ёс суртхуунгүй залиланд хууртахгүй байх боломж бий. Иргэд хуурамч хямдрал зарласныг мэдсээр байж, юман чинээ бодолгүй дуугүй өнгөрдөг. Гаднын оронд бол хэрэглэгчдийг хуурах юм бол хууль хяналтын байгууллага шалган өндөр хэмжээний торгууль ногдуулдаг байна.