| |
460 шил архины асуудалтай Дархан-Уулын Ерөнхий аудитор С.Чинзориг гэж хэн бэ?
Дархан-Уул аймагт сонин жигтэй явдал болж олон нийтийг гайхшруулаад байна. Урьд өмнө нь хувийн архины үйлдвэрээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан 460 шил архи хийлгэн улсын байцаагчийн эрхээ хураалган ажилгүй болж явсан С.Чинзориг гэгч этгээд Дархан-Уул аймгийн Ерөнхий аудитор хэмээх албан тушаалд тохоон томилогджээ.
Цахим ертөнцөөр түүний холбогдож байсан хэргийг олон нийтэд дэлгэж эхэлсэн төдийгүй зарим нь бүүр тухайн үеийнхээ албан бичигтэй явж байгаа нь бүүр гайхмаар. Энэ талаар Дархан-Уулаас сонгогдсон эрхэм гишүүдээс тодруулхад "Мэдэхгүй. Төрийн дээр улс төрийн нам байдаг болчихсон юм бишүү!” хэмээн хариуллаа. Ингээд бодхоор Дарханы аудит нь нэлээд дээрээс нясалсан чулуу хэдий ч няслаж байгаа хүн нь ямархан чулуу харваж байгаагаа мэдэхгүй урьд өмнө нь хэрэг төвөгт нэр хутгалдаж байсан чанаргүй чулуугаар харавчихсан бололтой.
460 шил архи хийлгэж тухай үедээ эрүүгийн хэрэг үүсгэлгүй ажлаас нь чөлөөлж харин ч гайгүй өнгөрч байсан түүнийг одоо хэрхэн яаж манаргахыг томилсон хүмүүс нь ч таавралхын аргагүй юм.
ЦАГ