|
Видео

Шинэ мэдээ

Азийн хамгийн том татваргүй худалдааны төвийг байгуулж байна

Азийн хамгийн том татваргүй худалдааны төвийг байгуулж байна

 

“Хайкөү олон улсын татваргүй хотхон” төслийн гүйцэтгэгч Хятадын барилгын нэгдүгээр товчоо 4-р сарын 3-ны өдөр уг төслийн гаалийн татваргүй худалдааны төвийн дээврийг саяхан хийж, дуусгасан бөгөөд энэ онд албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
"Хайкөү олон улсын татваргүй хотхон"-ы татваргүй худалдааны төв нь нийт 289 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, Азийн хамгийн том татваргүй худалдааны төв юм. Татваргүй худалдааны төвийн дээврийн тор хийц нь 8300 шахам тонн ба барилгад нийт 40 мянга орчим тонн ганг хэрэглэсэн нь Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу “Шувууны үүр”-ийн гаднах төмөр хийцийн гангийн зарцуулалттай ойролцоо байна. Хайкөү олон улсын татваргүй хотхон нь Хайкөү хотын баруун эрэгт, далайн шинэ боомтын ойролцоо байрладаг. 
 
Г.Бямба

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler