|
Видео

Шинэ мэдээ

Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу

Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор данстай холбоотой шинэ баримтуудыг өчигдөр дэлгэлээ. Энэхүү баримтад Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр гарч ирж байгаа юм. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай юм. Хотын даргын хүү оффшор бүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болохыг Монголын биш дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчид дэлгэж байна. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай аавыгаа хотын дарга болсноос хойш байнга хэл ам татлах болсон.Түүнийг аавынхаа лоббигоор "Грандлайн" компанидаа их хэмжээний мөнгөн дүнтэй тендэр авдаг хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Б.Чулуудайн "Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын "Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан гэж хэвлэлүүд бичиж байсан. Олон хүн "Грандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм. Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтөөс боломжийн мөнгө цохисон Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай гадаададын татваргүй бүсэд мөнгөө нуудаг байжээ. Б.Чулуудайн мөнгө бол үндсэндээ Э.Бат-Үүлийн хүүдээ лоббидож авч өгсөн тендэрийн мөнгө гэсэн үг. Тэгвэл Э.Бат-Үүлийн мөнгийг нийслэлийн иргэдийн татварын мөнгө гээд хэлчихвэл буруудсан болохгүй. Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл хотын татвар нэмэгдүүлэхээр улайрч байхад Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу.

Т.Дүүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler