|
Видео

Шинэ мэдээ

Түгжирсээр байх уу, эсвэл...

Түгжирсээр байх уу, эсвэл...

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 2010 онд 35 кмцаг, 2020 онд 13 кмцаг, оргил цагтаа 8.9 км цаг байна. Харин 2024 онд 10 км цаг, оргил цагтаа 6 км цаг ба явган хүний зорчих хурдтай дүйцнэ гэж тооцоолж байсан. Гэвч энэ сард дахин судалгаа хийхэд замын хөдөлгөөний дундаж хурд 10 км цаг болсон дүн гарчээ.

 

Энэ нь иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэж байна. Иргэд уур бухимдлаа дийлэхгүйд хүрч байна.  Бухимдахаас ч аргагүй. Бид бараг зам дээр амьдарч байна гэвэл хилсдэхгүй. Тэгвэл цаашид яах вэ. Бухимдаад, буруутанг хайгаад, амьдралдаа зориулах цаг хугацаа, хөрөнгө мөнгөө түгжрэлд үргүй цацсаар байх уу гэдгийг яг одоо шийдэх цаг иржээ.

2020 онд нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 615 мянга байгаа нь 2010 онтой харьцуулахад гурав дахин өссөн. Гэтэл гол авто замын сүлжээний урт дөнгөж 19 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, замын багтаамжтай харьцуулахад гурав дахин их автомашин хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг юм. Энэ тоо дахиад ч нэмэгдэнэ. Тяньжинд гацсан чингэлгүүдэд 50 мянган автомашин буй. Олонх нь Улаанбаатарт үлдэнэ. Түгжрэлд зогсох машины тоо төдий хэмжээгээр нэмэгдэнэ л гэсэн үг. Зүгээр үү?

Дээр нь хотын хүн амын механик өсөлт жилд 35 мянгаар тоологдож байна. Ховд аймгийн төвийн хүн ам тэр чигтээ нэг жилд нийслэлд ирж суурьшдаг гэсэн үг. Зуны дулаанд нутгаа зорьж, намрын сэрүүнтэй зэрэгцэн гэрээ ачиж, хүүхдүүдээ дагуулаад нүүдэллэн ирдэг тохиолдол ч бий. НИТХ-аас тухайн жилд Улаанбаатарт амьдрах хүн амын тоонд дүйцүүлэн төсвөө баталдаг. Гэтэл төсөв төлөвлөгөөнд багтаагүй 35 мянган иргэний ачааг бусад нь үүрэхээс аргагүйд хүрдэг. Тэдний гаргаж буй зардлыг хийсвэрээр тооцоолж төсөв баталдаггүй. Нийслэлийн 100 иргэнд зориулах төсөв 103 иргэнд хуваарилагдаж байна. Жил ирэх тусам энэ тоо 105, 108, 111 болж нэмэгдэнэ. Зүгээр үү? 

Түгжрэлийн түмэн шалтгаанаас ердөө хоёрхон нь энэ. Товчхондоо бид зоригтой, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол улам л хүнд нөхцөл байдал руу алхсаар байна.

https://tsahiur.mn/n/s/5360

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.