|
Видео

Шинэ мэдээ

Чингис хаан музейг цахимжуулах хэрэгтэй юу

Чингис хаан музейг цахимжуулах хэрэгтэй юу


Наадмаар ашиглалтад орох сурагтай байсан "Чингис хаан” музей одоо ч олон нийтэд нээгээгүй хүлээгдэж буй. Хотын төвд 9 давхар байшин, 20 мянган метр квадрат талбай гэдэг бага тоо биш боловч Эзэн Чингис хаанаар овоглосон эл музей Монголчууд бидний хоёр мянган жилийн түүхийг өгүүлэх 6000 гаруй үзмэрийг дэлгэнэ гэж зорьж байна.
Ковид эхэлсэн 2020 онд улсын төсвөөс 48,7 тэрбум төгрөгийн санхүүжилт, удаах 2021 онд 14,8 тэрбумыг нэмж төсөвлүүлсэн "Чингис хаан” музей одоо ч үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Дөнгөж саяхан музейн оффисыг тохижуулах 580 сая төгрөгийн тендер зарлагдсаныг ч нэгэн сэтгүүлч дэлгэн бичжээ.
Эдийн засаг хүндрэлтэй, аж ахуй нэгжүүд орлого багатай, ард нийт мөнгөгүй байгаа энэ цагт музей барьж буй 60 тэрбум бүү хэл, оффисыг нь тохижуулах 500 сая төгрөг ч их мөнгө…

Харин энэхүү нүсэр байгууламжаас хэдхэн алхмын зайд мөн л Монголчуудын эртний түүхийг "контент” болгосон шинэ танхим Монголын Үндэсний музейд нээгджээ. Хоргоны ард л байдгаас хүрч болдоггүй өнөө хэдэн үзмэрийг Ar, Vr, 3d хэрэглэж орчин үеийн контент болгож, Хархорин хотыг шил зүүгээд аялж болох виртуал газар болгоод хийжээ. Орчин үетэй хөл зэрэгцсэн басхүү шинэлэг энэ бүтээн байгуулалтын үнэ ердөө л 100 сая гэх.
65 тэрбумын Чингис хаан музей хэзээ үүд хаалгаа нээж, үр ашиг нь хэдэн онд гарах вэ?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler