|
Видео

Шинэ мэдээ

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ

"Намрын ногоон өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 

Өмнө нь есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд амжилттай зохион байгуулж, нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог борлуулж, 770 сая төгрөгийн худалдаа  хийсэн гэсэн дүн гарсан.Мөн үеэр 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч худалдаа үйлчилгээ явуулсан юм.  

Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүсэлт гаргасны дагуу  "Намрын ногоон өдрүүд”-ийг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна. 

Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар барьж, босгоод байгаа юм. Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид байршиж, тарьсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй.

Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler