|
Видео

Шинэ мэдээ

Amazon-ийн эргэн тойронд юу болоод байна вэ?

Дижитал шилжилт дэлхий даяар хурдацтай тархан, явагдаж буй энэ цаг үед технологи, бизнесийн бодлогоороо тэргүүлэгч эгнээнд жагсдаг Amazon ийн эргэн тойронд юу болж буйтай  танилцвал ?

  • Ухаалаг телевизор: Өнгөрөгч 7 хоногт Amazon анхны ухаалаг "Amazon Fire TV Omni Series" телевизороо "Fire TV Stick" хэмээх ухаалаг төхөөрөмжийн хамт танилцууллаа. Энэ нь Amazon-ийн хувьд зар сурталчилгааны бизнесээ хөгжүүлэх гайхалтай боломж хэмээн харж байгаа юм. Үнийн хувьд телевизор дангаараа $410 ба түүнээс дээш үнэтэй байх бөгөөд Amazon-ийн дэлгүүрүүдээр ирэх сарын 7-нд албан ёсоор зарагдаж эхлэх аж. Уг танилцуулгын дараа хувьцаа нь сүүлийн 1 сарын хугацаан дахь хамгийн дээд түвшинд буюу $3,542 хүрсэн байна. 
  • 2 сая ажлын байр: Энэтхэгийн цахим худалдааны салбар 2030 он гэхэд 10 сая ЖДҮ-ийг дижитал болгож, 12 сая шинэ ажлын байр бий болгох гэнэ. Харин Amazon дангаараа 2 сая ажлын байрыг нь бий болгох зорилт тавьжээ. Энэтхэгийн үндэсний хэмжээний жижиг бизнесүүдийг дэлхийн түвшинд гарахад Amazon маш том хувь нэмэр оруулсан байна. Энэтхэг ч технологиороо дэлхийд дээгүүрт жагсдаг хойно одоо тэгээд E-commerce нэмэгдэх нь дээ. 
  • Нөхөн төлбөр: Тэд бизнесээ илүү найдвартай бөгөөд дэлхийд тэргүүлэгч хэмээн батлахаар санал болгож буй бас нэгэн үйлчилгээ нь Amazon-ийн худалдааны платформ дээрээс бие даасан худалдагчаас авсан бараа, бүтээгдэхүүн эвдэрсэн, гэмтсэн, чанарын шаардлага хангаагүй байвал Amazon худалдан авагчдад нөхөн төлбөр олгох гэнэ. Нөхөн төлбөр $1000 хүртэл байх ба 9 сарын 1-нээс хойш нийт нөхөн төлбөрийн 80% нь $1000 байжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler