|
Видео

Шинэ мэдээ

“Amazon” Дэлхийн гар утасны үзэсгэлэнд оролцохгүй

“Amazon” Дэлхийн гар утасны үзэсгэлэнд оролцохгүй

АНУ-ын "Amazon” компани шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбогдуулан дэлхийн технологийн хамгийн том үзэсгэлэнд оролцохгүй байх шийдвэрийг гаргажээ.  

Испанийн Барселона хотноо жил тутам зохион байгуулдаг Дэлхийн гар утасны үзэсгэлэн /MWC/ энэ сарын 24-27-нд болох юм. "MWC” үзэсгэлэнг урьдчилан төлөвлөсний дагуу зохион байгуулна гэж уг үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Дэлхийн гар утасны үзэсгэлэнд оролцохгүй байх шийдвэрийг "Amazon”-оос гадна БНСУ-ын "LG”, Шведийн "Ericsson”, АНУ-ын "NVIDIA” зэрэг компани гаргажээ.

Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 40171 хүрч, нийт 908 хүн нас барсан бол уг вирусний халдварын 330 гаруй тохиолдол дэлхийн 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна.

Эх газрын Хятадаас гадна коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 2 хүн /Филиппин, Хонконг/ нас барсан бөгөөд тэд хоёул Хятадын иргэн байжээ.  

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler