|
Видео

Шинэ мэдээ

Хувийн сургуульд "Монголын Үндэсний Их Сургууль" нэр өгсөн нь гэмт хэргийн шинжтэй гэв

 

 


Монголын Үндэсний Их Сургуулийн удирдлагууд мэдээлэл хийж, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланг уг сургуулийн нэрийг хууль бусаар авсан байж болзошгүй хэмээн хэлсэндээ уучлалт гуй, уучлал гуйхгүй бол зулын гол болно хэмээгээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд сургуулийнхаа нэр төрийг сэргээлгэхээр хандаж байгаагаа  мэдэгдсэн юм. Хариуд нь УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан : " 
МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна.
 
Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.
Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэжээ.
 
С.Сарнай

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler