|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Токиогийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэнэ гэдэгт итгэж байна

У.Хүрэлсүх: Токиогийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэнэ гэдэгт итгэж байна

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.07.09/  "Токио 2020” олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд 11:40 цагаас хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамирчдад хандан үг хэлэхдээ " Тусгаар тогтносон Улсын хийморь золбоо итгэл сэтгэлийг тээсэн олимпийн блтгэлээ эх орондоо ханган Токиог зориход бэлэн болжээ. "

Энэ удагийн наадамд Монголын баг тамирчид спортын 12 төрлөөс 43 тамирчин, зуны паралимпийн олимпод спортын 6 төрлөөр 9 тамирчин оролцох юм. Токиогийн 1964 оны олимпоос Монгол Улсын олимпийн түүхийн хуудсыг эхлүүлсэн. 2008 оны олимпоос анхны алтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыг төрүүлэх, монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлага бидний өмнө тулгараад байна. Та бүхнийг ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэ гэдэгт гүнээ игэж байна. Та бүхэн цар тахлын энэ хүнд үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот төрийн далбаагаа олонтаа мандуулахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Бүгдэд нь амжилт хүсье" хэмээв. 

Зуны олимпийн XXXII дахь удаагийн наадам нь 2020 оны долдугаар сард төлөвлөгдсөн ч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн бүтэн жилээр хойшилж, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Монголын баг тамирчид Зуны олимпийн наадамд оролцсоны 46 жилийн ой тохиож байгаа ажээ. 

Мөн зарим эх сурвалжуудын зүгээс Ерөнхийлөгч өнөөдөр цэргийн дээд цолтнуудад генерал цол олгоно гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас үгүйсгэсэн билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler