|
Видео

Шинэ мэдээ

Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод оролцох эрхтэй боллоо

Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод оролцох эрхтэй боллоо

 


Хонконгод болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны "Алтан зам” ангиллын олон улсын тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа хоёр цаг, 35 минут, 44 секунд гүйсэн амжилтаар VI байрт шалгарав.

Хэдийгээр медаль хүртээгүй ч манай тамирчин энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах олимпийн наадамд оролцох болзол хангасан юм. Тэрбээр тэмцээний өмнөх бэлтгэлээ Хөх хотод хийжээ.

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх хавар нэгдсэн батламж хүлээн авсны дараа олимпийн норматив хангасан Б.Мөнхзаяагийн эрх албан ёсоор баталгаажиж, мандат зүүх эрхтэй болно.

Марафончдын хувьд түүнээс гадна гавьяат тамирчин Б.Сэр-Од (2004 2008 2012 2016 олимпод оролцсон), ОУХМ Г.Хишигсайхан нар мөн Токиогийн олимпийн эрхийн амжилтын болзлыг хангаад байгаа билээ. 

Б.Мөнхзаяа 17 наснаасаа хөнгөн атлетикийн спортыг сонгон, ес дэх жилдээ хичээллэж байна. Тэрбээр "Рио-2016" олимпийн наадамд оролцож, 72 дугаар байр эзэлж байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler