|
Видео

Шинэ мэдээ

“Рио-2016” олимпоос 87 орон медаль хүртжээ

“Рио-2016” олимпоос 87 орон медаль хүртжээ

 

Рио-Де-Жанейро хотын домогт "Маракана” цэнгэлдэх хүрээлэнд XXXI дэх удаагийн зуны олимпийн наадмын хаалтын ажиллагаа болж байна. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпийн наадмын хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр үргэлжилж байна.

Эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпод спортын 28 төрлөөр 206 улсын болон дүрвэгсдийн багийн 10500 тамирчин оролцсон. 16 хоног үргэлжилсэн тус наадамд Монгол Улсаас 43 тамирчин оролцсон билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа "Рио-2016" наадмаас мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Д.Отгондалай олимпийн хүрэл медалтан болсон билээ. 

"Рио-2016” олимпоос 87 орон медаль хүртжээ. Олимпийн наадамд АНУ 121 медалийн (46 алт, 37 мөнгө, 38 хүрэл) амжилтаар тэргүүллээ. Хоёрдугаар байрт 67 медалиар (27 алт, 23 мөнгө, 17 хүрэл) Их Британи, гуравдугаар байрт 70 медальтай (26 алт, 18 мөнгө, 26 хүрэл) БНХАУ жагслаа. "Рио-2016" наадам медаль хүртсэн улсын тоогоороо олимпийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler