|
Видео

Шинэ мэдээ

"Цалин нэмэх асуудлыг шийдэхгүй бол эмч нар ажил хаялт зарлана"

"Цалин нэмэх асуудлыг шийдэхгүй бол эмч нар ажил хаялт зарлана"

Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад 10 хонож байгаа билээ. 

Тэгвэл энэ онд тэдний цалинг хоёр дахин нэмэх боломжгүй байгаа талаар Засгийн газраас мэдээлээд буй юм. 

Энэ асуудлын талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн эмч нар УИХ-ын шийдвэрт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлэх болсон тухайгаа онцолсон юм.          

Эмч нарын төлөөлөл "Ганц нэг эмнэлэг цалингаа тодорхой хувиар нэмэх боломжтой тухайгаа мэдээлсэн. Тэгвэл төсвийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх ямар эмнэлгүүд байгаа юм. Ямар эх үүсвэрээр олгох боломжтой гэдгийг ЭМЯ-наас 15 цагаас өмнө гаргаж өгөхийг шаардаж байна.

Одоогоор 3000 эмч, мэргэжилтнүүд халдвар аваад зарим нь сэхээнд орж, амиа алдаад байна. Салбарын 30 хувь нь сөхөрч унасны дараа бид суултаа эхлүүлсэн. Халдвар авсан эмч, сувилагч, асрагчдад нөхөн олговор өгсөн тохиолдол одоогоор байхгүй, тэдэнд үндсэн цалингийн 50 хувь буюу лист л олгож байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол бид ажил хаялт зарлана. Ингэснээр эрүүл мэндийн салбар ажиллах нөөцгүй болно" гэлээ.               

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.