|
Видео

Шинэ мэдээ

Крис Пол тэргүүтэй Финикс Санс NBA-ын финалд шалгарлаа

Крис Пол тэргүүтэй Финикс Санс NBA-ын финалд шалгарлаа

 

NBA-ын бүсийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр дорнод бүсийн финалд шалгарсан Лос Анжелес Клипперс, Финикс Санс багуудын цувралын зургаа дахь тоглолт болж Финикс Санс цувралд 4-2 харьцаагаар хожлоо.

Ингэснээр тэд дорнод бүсийн аварга болсон ба 1992 оноос хойш 28 жилийн дараа NBA-ын финалд шалгарлаа. Харин багийн гол тоглогчдын нэг Крис Пол анх удаа NBA-ын финалд тоглохоор болов.

Цувралын үр дүн:

  • Тоглолт 1. Лос Анжелес Клипперс 114-120 Финикс Санс
  • Тоглолт 2. Лос Анжелес Клипперс 103-104 Финикс Санс
  • Тоглолт 3. Финикс Санс 92-106 Лос Анжелес Клипперс
  • Тоглолт 4. Финикс Санс 84-80 Лос Анжелес Клипперс
  • Тоглолт 5. Лос Анжелес Клипперс 116-102 Финикс Санс
  • Тоглолт 6. Финикс Санс 130-103 Лос Анжелес Клипперс

Финикс Санс багийн тоглогч Дэвин Бүүкер цувралын турш 25.5 оноо, 5.7 самбар, 4.7 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Лос Анжелес Клипперс багаас Пол Жорж 28.7 оноо, 10.5 самбар, 5.5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүллээ.

NBA-ын улиралд 51-21 амжилттайгаар хоёрдугаар байр эзэлж Play-Off-д шалгарсан Финикс Санс баг өрнөд бүсийн финалд өрсөлдөж буй Атланта Хокс, Милуоки Бакс багуудын хожсонтой нь тоглоно.

Өрнөд бүсийн цувралын харьцаа 2-2 байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт маргааш өглөө Милуоки Бакс багийн талбайд болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler