|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

"Оюутны өргөө" дотуур байранд 240 ор дэлгэж, хөнгөн өвчтөнүүдийг авч эхэллээ

 

"Оюутны өргөө" дотуур байранд 240 ор дэлгэж, хөнгөн өвчтөнүүдийг авч эхэллээ


Коронавирусийн халдвартай иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул нэмэлтээр ор дэлгэж, өвчтөнүүдийг авахаар төлөвлөсөн талаар НОК мэдээлж байсан. Тэгвэл "Оюутны өргөө" дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэжээ. Тус дотуур байранд өнөөдрөөс эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэлж байна.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлджээ.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар давхарт, ахмад настнуудыг дөрөвдүгээр давхарт тусгаарлах юм. Мөн зургадугаар давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн байна.

Хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler