|
Видео

Шинэ мэдээ

Шаардлагатай үед 1800 резидент эмч нарыг дайчлан ажиллуулна

Шаардлагатай үед 1800 резидент эмч нарыг дайчлан ажиллуулна

 


Улсын хэмжээнд сургалт эрхлэх 21 байгууллагад 30 мэргэжлийн чиглэлээр 1819 резидент эмч суралцаж байна. Хүн амын дунд коронавирус халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир шаардлагатай үед резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангажээ.
Өнөөдрийн хүртэл 19 тусгаарлах байранд 85 резидент эмч ажилласан бөгөөд тэдгээрт улсаас 41 сая төгрөгийн цалин олгоод буй аж.
Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа: "Шаардлагатай үед резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар суралцаж буй чиглэлээр нь судалгаа гаргасан. 3 дугаар сарын 2-ны өдрөөс  тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл 10 буудал, 9 амралтын газарт 16 их эмч, 85 резидент эмч ажилласан байна.
Одоогоор тусгаарлах байранд байгаа 560 иргэнд 1 их эмч, 26 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тэднийг хамгаалах хувцас хэрэгсэл, дархлаа дэмжих эм бэлдмэл, тэжээллэг хоол хүнсээр тогтмол хангаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар УОК, ЭМЯ-ны шийдвэрээр резидент эмч нартаа 41,3 сая төгрөгийн цалин олгоод байгаа " стухай хэлсэн.
Тусгаарлах байруудад ажиллаж буй резидент эмч нарыг халдварын сэргийлэлт, хяналт, коронавирусний үеийн сэтгэл зүй, тусгаарлах байранд ажиллах нь, гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн эрх зүйн баримт бичиг сэдэвт сургалтад хамруулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler