|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: 785 хүнээс халдвар илэрч, 75 хүн эдгэрч, 122 хүн маш хүнд байна

 

 

ЭМЯ: 785 хүнээс халдвар илэрч, 75 хүн эдгэрч, 122 хүн маш хүнд байна

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 8000 гаруй хүнээс шинжилгээ авахад 785 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 55852 болж байна. 729 нь Улаанбаатарт, 56 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Эрдэнэт 8, 
  • Сэлэнгэ 2, 
  • Төв 16, 
  • Хөвсгөл 1,
  • Булган 2, 
  • Дорнод 1, 
  • Сүхбаатар 18, 
  • Архангай 6,
  • Ховд 2,

Ингэснээр дотоодын халдвар 55129

Эмнэлгээс шалтгаалах халдвар 166,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 509,

Улаанбаатарын халдвар 49458,

Аймаг, орон нутгийн халдвар 5671 болж байна.

Сүүлийн 24 цагт 75 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 48749 боллоо. 

Нийт 4249 хүн эмчлэгдэж байгаагаас 2174 нь хөнгөн, 1485 нь хүндэвтэр, 468 нь хүнд, 122 нь маш хүнд байна.

4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 263 болж байна.

78 настай эмэгтэй, 5 сарын 14-нд онош батлагдсан

79 настай эмэгтэй,  5 сарын 12-нд онош батлагдсан

46 настай эрэгтэй, 5 сарын 12-нд онош батлагдсан

66 настай эрэгтэй, 5 сарын 15-нд онош батлагдсан" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler