| |
ЭМЯ: Зургаан хүн нас барж, 1107 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ-наас ээлжит 11 цагийн мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 19,672 боллоо. Халдварын улмаас 24 цагийн хугацаанд 6 хүн амиа алдлаа. Нас барсан зургаан хүний тав нь нийслэлд, нэг нь Сүхбаатар аймагт эмчилгээ хийлгэж байжээ. Эмчлүүлж байгаа хүмүүсийг ангилбал, хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 өвчтөн байна.
Нас барсан хүмүүсийн мэдээллийн хувьд, дөрөвдүгээр сарын 13-нд оношлогдсон 34 настай эрэгтэй хүндрэлийн улмаас, 49 настай эрэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдаж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр, 76 настай эмэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдаж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан, 64 настай эмэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан, 58 настай эрэгтэйн хувьд гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан, 62 настай эрэгтэйн хувьд дөрөвдүгээр сарын 12-нд оношлогдож Сүхбаатар нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Нийт халдварын 1024 нь Улаанбаатар хотод, бусад 84 нь орон нутагт гарлаа. Улаанбаатар хотын хувьд халдвар бүх л хэсэгт бүртгэгджээ.
Орон нутгийн халдвар
Сүүлийн 24 цагт /нийт/
Увс 3 /10/
Баян-Өлгий 0 /2/
Ховд 7 /155/
Хөвсгөл 0 /53/
Завхан 0 /19/
Булган 0 /72/
Архангай 19/241/
Баянхонгор 2 /67/
Өвөрхангай 4 /183/
Сэлэнгэ 6 /342/
Төв 17 /468/
Хэнтий 2 /29/
Говьсүмбэр 0 /31/
Дундговь 8 /23/
Дорноговь 0/59/
Дорнод 1 /5/
Сүхбаатар 2 /96/