|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Сүүлийн 24 цагт 80 хүнээс коронавирусийн халдвар илэрч Нийт улсын хэмжээнд 3,561 боллоо

Сүүлийн 24 цагт 80 хүнээс коронавирусийн халдвар илэрч Нийт улсын хэмжээнд 3,561 боллоо

 

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагт нийт 21585 шинжилгээ хийхэд коронавирусийн 80 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3561 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. 79 нь Улаанбаатар хотод, нэг нь Төв аймагт илэрсэн. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тандан судалж байна.

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Халдвар авсан 76 настай эмэгтэй нас барсан. Энэ хүн 20 хоног эмчилгээ хийлгэсэн. Коронавирусийн халдвар нь уушгины нэвчдэст хатгалгаа болж хүндрэн нас барсан.

Өнөөдрийн байдлаар нийт 697 хүн эмчлэгдэж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал хүнд, хоёр хүн нэн хүнд байна" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler