| |
ЭМЯ: 940 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрснээс улсын хэмжээнд нийт халдварын тоо 42 464 болж байна.
Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар 932 бөгөөд найман хүн эмнэлгээс шалтгаалсан тохиолдол болжээ. Бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27 242 боллоо. Халдварын улмаас 4878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.