|
Видео

Шинэ мэдээ

ЗГ: Бямба гарагаас эхлэн 14 хоног хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөг олгоно

ЗГ: Бямба гарагаас эхлэн 14 хоног хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөг олгоно

 

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоож байна" гэв. 

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгох болсныг мэдээлэв. Сангийн сайдын мэдээлснээр "Манай улсад иргэн бүртээ бэлэн мөнгө өгөх туршлага байхгүй учир 7-10 хоногт иргэн бүрийн данс руу шилжүүлнэ. Гэхдээ бид хамгийн хурдан хугацаанд иргэдэд олгох замыг судлах болно. Өндөр настан тэтгэвэр олгодог данс, хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлэх болно" хэмээлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler