| |
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргах аж.
Эрүүл мэндийн яамнаас Улсын Онцгой комисс болон Засгийн газарт ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох санал хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Энэ хүрээнд Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргахаар хуралдаж байгаа юм байна.
Эрүүл мэндийн яамны өчигдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээр 24 цагт хамгийн их халдварын тохиолдол буюу 831 хүнээс халдвар илэрсэн байдаг. Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй байх аваас халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг салбар яамнаас анхааруулж, хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлээд байгаа аж.