|
Видео

Шинэ мэдээ

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хөл хорио тогтооно

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хөл хорио тогтооно

 

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно гэдгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.

Тэрбээр "Халдварын тоо эрс өсөж байна. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Хатуу хөл хорио тогтоохоос өмнө мэдээлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, эрсдэлтэй үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Энэ дагуу шаардлага тавин ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.