|
Видео

Шинэ мэдээ

Нэг сая тун Спутник-V вакциныг авахаар болжээ

Нэг сая тун Спутник-V вакциныг авахаар болжээ

 

ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг Монгол Улс авахаар болсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. "ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье.
Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна" гэж тэрээр мэдэгдсэн юм. Спутник-V вакциныг  тус улсаас захиалах хэлэлцээ хийхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал тавьж ажилласан аж. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.