| |
Видео
Шинэ мэдээ
Улсын онцгой комисс хорио цээрийн дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцэнэ
Улсын онцгой комисс өнөөдөр 10:00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар "Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хорио цээрийн дэглэмийг дахин сунгах эсэхийг хэлэлцэх юм. УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэнэ.
Цар тахлын улмаас Засгийн газар нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоогоод байгаа. Улсын онцгой комиссын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн сунгасан билээ. Харин эл шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа тул хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм