| |
Видео
Шинэ мэдээ
Гал түймэрээс сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллуулахаар болжээ
Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ. Хөдөлгөөнт эргүүлүүд нь зургадугаар сарын 10 хүртэл ажиллах юм байна.